Насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг бүрдүүлнэ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өнөөдөр Япон улсын бариа заслын эмч нар ажиллаж, түнхний мултралтай хүүхдүүдийг үнэгүй оношилж, эмчилж байна.

Монгол улсын насанд хүрэгдчийн футзалын шигшээ баг ирэх арваннэгдүгээр сард 2018 онд болох Азийн Футзалын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Энэ талаар футзалын шигшээ багийн болон “Унаганууд” клубийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.


-Арваннэгдүгээр сард таны удирдах футзалын шигшээ багт тоглох тоглогчид тодорхой болсон уу. Танд мэдээж бодсон тоглогчид байгаа байх?

-Насанд хүрэгчдийн ААШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдаж манай футзалын шигшээ баг “А хэсэг”-т Япон, Тайвань, Макао улсуудтай багтсан. Миний хувьд шигшээ багт дуудах 25 тоглогчийн нэрийг 2017 оны “Пепси лиг” болон Футзалын УАШТ-нд тоглосон үзүүлэлт, ур чадвар дээр нь тулгуурлан сонголтоо хийсэн.

Эдгээр 25 тоглогчийг футзалын шигшээ багтаа дуудах хугацаа хэдийд вэ. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтууд явагдаж байгаа нь таны удирдах футзалын шигшээ багийн бэлтгэлд саад болох уу?

-Бэлтгэл хийх хугацаа бага байгаа учраас ойрын хугацаанд багаа бүрдүүлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ “Хүрхрээ үндэсний лиг”-т хүч үзэж буй тоглогчдын багт нь саад учруулж дуудахгүй. Ер нь цаашдаа футзал илүү тоглох хүсэл эрмэлзэлтэй тоглогчдоор багаа бүрдүүлэх бодолтой байна.

Тоглогчдод саад учруулахгүй гэхээр та шигшээ багийн бэлтгэлийн хуваарь бэлдсэн байх. Мөн залуучуудын футзалын шигшээ багийн адилаар Орос явж бэлтгэл хийх үү?

-Бэлтгэлийн төлөвлөгөө гарсан хэдий ч баг бүрдээгүй учраас батлуулаагүй байна. “Хүрхрээ үндэсний лиг”, “МХБХ-ны цом”-ын тэмцээнүүд болон АХБХ-ны “А” ангиллын сургалт 10-р сард байгаа тул гадаадад хийх бэлтгэл ховор. Маш богино хугацаанд бэлтгэл хийх болохоор 2015 онд насанд хүрэгчдийн шигшээд багтсан болон 20 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн тоглогчдоос хэд хэдэн хүн дуудах төлөвлөгөөтэй байгаа. Мөн 9 сард дуудагдсан бүрэлдэхүүнээс 12 тоглогчтой баг БНХАУ-д зохиогдож байгаа футзалын Азийн Оюутны АШТэмцээнд оролцоно. Энэ нэг сорилго болно.

-Энэ удаагийн тэмцээнд учраа таарсан өрсөлдөгчдийнхөө талаар хэр их судалж байна вэ?

-Өрсөлдөгчид маш хүчтэй учраас бид тэднээс илүү л тоглохгүй бол амжилтад хүрэхгүй. Өрсөлдөгчөө судлах чухал ч өөрсдийн өмнөх алдаанууд дээр дүгнэлт хийж, түүнийгээ засах нь нэн чухал. Япон, Тайвань бол ярих зүйлгүй топ түвшний багууд. Макао бараг Хятадын хоёрдугаар баг гэхээр биднийг амаргүй даваа хүлээж байна. Гэхдээ тоглогчид маань эв нэгдэлтэй, сахилга баттай байвал боломжгүй зүйл байхгүй. Багийн амжилт гаргах гол зэвсэг бол “Сахилга бат – Нэг нь нэгнийгээ хүндлэх – Би гэж ярихгүй бид гэж ярих” гэсэн зарчим юм.

-Танд баярлалаа. Тэмцээний үеэр илүү сайн мэдээтэй эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна.

-Тоглогч хүн аль болох олон тоглож байвал жаргалтай байдаг учраас дуудсан тоглогчдын сэтгэл зүрх шигшээ багийнхаа төлөө байна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин багийн удирдлага, дасгалжуулагчдад зөвхөн амжилт хэрэгтэй байдаг. Мөн футзалыг биш талбайн хөлбөмбөгийг дагнан хөгжүүлэх хүсэлтэй багууд ч бий. Тийм учраас бид аль аль өнцгийг харж сонголтоо хийсэн. Тиймээс миний дуудсан тоглогчид болон туслах дасгалжуулагчид футзалын үндэсний шигшээ багтаа нэгдэж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд өргөхийг зориосой гэж хүсэж байна. Монголын хөлбөмбөгийн нас, насны шигшээ багийг амжилтад хүргэхийн төлөө МХБХ-ны удирдлага, ажиллагсад, клубүүдын дасгалжуулагчид, багийн эзэд нэгэн хүслээр зүтгэхийг уриалж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж