Монгол орны Төв, Сэлэнгэ, Булган аймгуудад гарсан ой хээрийн түймэр эх орны маань ногоон байгальд үлэмж хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Ой хээрийн түймрийг унтраахад иргэд, байгууллагуудын оролцоо, техник, эд материалын тусламж нэн шаардлагатай байгаа энэ үед Капитрон банкнаас байгаль эхийгээ авран хамгаалах ариун үйлсэд нэгдэж, хандивын аяныг өрнүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Капитрон банкны хамт олны зүгээс 7,000,000 төгрөгийг гал түймрээс урьдчилан сэргийлэх үйлсэд зориулан Онцгой Байдлын Ерөнхий Газарт хандивлан өглөө.
Байгаль цаг уурын хувьд хуурайшилт ихтэй байгаа энэ үед иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байж, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, байгаль дэлхийгээ хайрлан, хариуцлагатай аялахыг уриалж байна.
Капитрон банк нь Тогтвортой санхүүжилт /Тос/-ийн гишүүн байгууллагын хувьд ТоС-ийн байгаль орчноо хамгаалах, манлайлан үлгэрлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, хүүхэд, бие тамир, спортын чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж, хувь нэмрээ оруулсаар ирсэн, үндэсний хөрөнгө оруулалтай ууган арилжааны банк билээ.