Бабел Энфилдийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Бабел Энфилдийг орхилоо

Английн Премьер лигийн “Ливерпуль” клуб хагас хамгаалагч Рьян Бабелыг Германы “Хоффенхайм” баг руу явуулахаар болсон байна. Бундеслигийн баг Мерсисайдын “Улаанууд”-д долоон сая еврог төлөхөөр болжээ. Голланд тоглогч маань Германд очиж, эрүүл мэндийн үзлэгт орж байгаа бөгөөд хоёр тал тохиролцсон гэсэн үг. “Ливерпуль”-ийн албан ёсны цахим хуудсанд “Ливерпуль баг ТСЖ 1899 Хоффенхайм багтай, Голландын тоглогч Рьян Бабелийг зарах тал дээр тохиролцлоо” гэсэн мэдээ гарсан байна.

Бабелийн хувьд 2007 онд нутгийнхаа “Аякс Амстердам” багаас Будант Албьонд ирж байсан бөгөөд тэр цагаас багийн гол тоглогчдын нэг байсаар ирсэн. Харин энэ улиралд багийг хэсэг хугацаанд удирдсан Рой Хожсон түүнийг сэлгээний сандалд хангалттай суулгасан билээ. “Ливерпуль” түүнийг зарж, Энфилдэд Уругвайн залуу од Луис Суарезийг авчрах төлөвлөгөөтэй байгаа аж.

Бабел Германаас эргэн ирээд хэвлэлийн хурал хийлгэж, энэ солилцоог албан ёсоор баталгаажуулах байх.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж