Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүмүүнлэгийн тусламжийн бараа материал хүргэх цуваа хөдөллөө. Тусламжийн цуваа нь Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад 60 гаруй төрлийн эд материал болох хувцас хэрэглэл, хоол хүнсийг хүргэх юм.
Эх сурвалж: ОБЕГ