Манхэттаны иргэн 27 настай Грасиела Астуриа төрсөн өдрөө сүйт залуугаасаа ер бусын бэлэг хүлээн авчээ. Бүсгүй сүйт залуутайгаа төрсөн өдрөө тэмдэглэхээр Boeing 727 онгоцоор 7-12 мянган метрийн өндөрт нисчээ. Тэд хамтдаа таталцлын тэг бүсэд хүрэх туршилт хийсэн аж. Бүсгүйн сүйт залуу Алекс энэ үеэр гэрлэх санал тавихаар төлөвлөжээ. Алекс таталцлын бүсээс гарахад бөгж нь гараас нь мултраад уначих вий гэж санаа зовж байсан ч бүх зүйл санаснаар нь бүтжээ. Грасиела төрсөн өдрөө хайртай хүнийхээ эхнэр болж, мартагдахааргүй тэмдэглэжээ. Хос хоёр хуримынхаа арван жилийн ойг сансрын тойрог замд тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Видео тоглоомоор гэрлэх санал тавьсан нь
2007 онд Moviesign(тоглогчийн нэр) гэгч этгээд найз бүсгүйтэйгээ видео тоглоом тоглож байхдаа түүнээс гэрлэхийг гуйжээ. Найз бүсгүй нь Furtive Penguin нэрээр тоглож байгааг мэдсэн эр виртуал ертөнцөд түүнд шидэт илд үлдээжээ. Харин Furtive Penguin илдийг авахаар очиход насан туршынх нь хамтрагч болооч гэсэн үгс дэлгэц дээр гарч иржээ. Эхнэр нөхөр Furtive Penguin, Moviesign нар одоо грфик дизайнер болон хэвлэлийн редактороор ажиллаж байгаа аж.
Гэрлэх санал тавихаасаа өмнө шатах дөхсөн эр
Тодд олон сонирхолтой найзуудтай. Түүний нэг найз нь шатаж буй галаас хэдэн арван удаа үсэрч гарч ирдэг орлон тоглогч жүжигчин хүн аж. Тодд гэр бүлийнхэн болон найз нөхдийнхээ өмнө найз бүсгүйгээ танилцуулах ер бусын арга бодож олжээ. Орлон тоглогч найзынхаа тусламжтайгаар Тодд шатдаггүй хувцас хэрэглэл олж өмсөөд маш аюултай үзүүлбэр үзүүлэхээр болжээ. Найз нь хэнд ч мэдэгдэлгүй нөмрөгийг нь шатаах үед Тодд галзуу мэт гүйж хашгирч сүйт бүсгүйнхээ өмнө сөгдөж суугаад “Малисса, би дурлалдаа шатаж байна. Эхнэр минь болооч” гэж хэлжээ. Бүсгүй юу болоод байгааг ойлгомогцоо инээд алдаж зөвшөөрсөн байна.
Агаарт шунгахаас өмнө гэрлэх санал тавьсан нь
Гэрлэх санал тавих нь эрчүүдийн хувьд хамгийн сэтгэл догдлуулам, хариуцлагатай мөч байдаг аж. Харин зарим эрчүүд энэ мөчийг хэзээ ч давтагдашгүй болгох гэж хичээдэг. Матео Мартинез гэгч эр тэдний нэг юм. Тэрбээр зургаан мянган метрийн өндрөөс онгоцноос шүхрээр буухаасаа өмнө сүйт бүсгүйгээгээсээ гэрлэхийг гуйжээ. "Онгоцноос шүхрээр буухаасаа өмнө ийм асуулт асуух шиг сэтгэл хөдөлгөх зүйл байхгүй биз ээ” гэж Мартинез ярьсан байна.
Телевизийн рекламаар гэрлэх санал тавьсан нь
Ранд гэгч эр найз бүсгүйтэйгээ таван жил үерхсэний эцэст хамгийн чухал шийдвэрийг гаргах мөчтэй тулгарчээ. Тэрбээр энэ мөчийг маш романтик, бас жинхэнэ гэнэтийн бэлэг байлгахыг хүсчээ. Ранд Super Bowl телевизийн алдартай нэвтрүүлгээр дамжуулан гэрлэх санал тавих санаа олжээ. Гэвч тэрбээр жирийн нэг үйлдвэрт ажилладаг тул рекламын цагийг худалдан авч чадахгүй гэдгээ мэдэж байв. Тиймээс төлөвлөгөөнийхөө танилцуулгыг интернэтэд тавьснаар олон хүний дэмжлэг авчээ. Түүнд 2007 оны Super Bowl-ын цагийг худалдан авахад 2.5 сая ам доллар хэрэгтэй байв. Ингээд Super Bowl болохоос ердөө гуравхан өдрийн өмнө ранд 85 ам доллар цуглуулсан байжээ. Хэдийгээр хуримын урилга тараахад хангалттай ч рекламын цагийг худалдан авахад хангалтгүй юм. Интернэтэд тавьсан түүний гэрлэх санал тавих ер бусын төлөвлөгөө телевизийн нэртэй нэвтрүүлгүүдийн анхаарлыг татсан ч CBS телевиз 85 ам доллараар рекламны цагаа түүнд зориулахыг хүсэхгүй байв. Гэвч Ранд хайртай бүсгүйнхээ дуртай нэвтрүүлэг Veronica Mars-ын рекламны цагийг авч чаджээ. Рекламны дундуур Ранд бүсгүйд гэрлэх санал тавихад бүсгүй зөвшөөрсөн юм.
Том Крузаар асуулгасан гэрлэх санал
2004 онд Холливуудын кино жүжигчин Том Круз Португалийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо нэгэн бүсгүйгээс найзтай нь гэрлэхийг гуйжээ. Том Круз үйлдвэрийн ажилтан Соня гэгч бүсгүйг зураглаач найзтай нь гэрлэхийг гуйсан байна. Нэр кино од тэр үед “ Сүүлчийн Самурай” киноны Португали дахь нээлтэд оролцож байжээ. Португалийн RTP телевизийн сувгаар Том "Соня, та энэ залуутай заавал гэрлээрэй. Тэр тайзны ард яг одоо уйлж байгаа” гэжээ. Бүсгүй гэрлэх саналыг хүлээн авч байгааг түүнтэй утсаар ярьсан хүн эфирээр зарласан аж. Том Круз үүний дараа “Та хоёр хүүхэдтэй болохоороо миний нэрийг өгөөрэй” гэж хошигножээ.
Гэрлэх саналаа жүжгээр үзүүлсэн нь
Геннади Залески гэгч эр Украйны Zaporozhie театрын тайзыг 10 мянган ам доллараар хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих жүжиг тоглуулахаар түрээсэлжээ. Театрт хайртай бүсгүйгээ найзуудтай нь урьж, өөрт нь зориулж найруулан тавьсан жүжгээ үзүүлжээ. Геннади тайзан дээр баг зүүн гарч ирж бүсгүйд хайраа илчилсэн байна. Тэрбээр “Зургаа дугаар эгнээнд сууж буй Викториа бүсгүй та надтай гэрлэх үү?” гэжээ.
Харин сүйт бүсгүй үзэгчдийн суудлаас “Тэгье” гэж хашгирсан байна.