Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, тус бүр нэг сая төгрөг гардууллаа. Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, анагаах ухааны доктор Э.Амарсанаа, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн рентген тасгийн их эмч Н.Баатаржан, Улсын клиникийн төв эмнэлгийн радиологийн их эмч Э.Ундрах-Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан болсон юм.
Үүний дараа тэднийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол олголоо.
Үүний дараа тэднийг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол олголоо.
Д.ОЮУН