Түүнийг анзаарах хүртэл нүдийг нь ширтэх нь …
Үйл хөдлөлөөрөө сээтэгнэх нь хамгийн хүчтэй арга. Хэрэв та түүнд ердийнхөөс арай удаан харц тогтоовол тэр үүнийг өөрийг нь анхааралдаа авч, сонирхож байна гэж ойлгоно. Үүнийг үдэшлэг, олон хүнтэй бааранд туршаад үзээрэй.
Үс, хувцсаа янзлахад …
Эмэгтэй хүн өөрийг нь хэн нэгэн ажиглаж байгааг мэдээд сайхан харагдахын тулд ингэдэг. Эр хүн үүнийг өөрийнх нь ажиглаж байгааг гадарлаж гэж ойлгодог.
Түүний гарыг илэхэд …
Ийм үйлдлийг эр хүн секс хийх анхны тэмдэг гэж ойлгодог. Энэ нь түүнд харилцан хүрэлцэх боломж олгож байгаагын тэмдэг.
Улайсан хацар …
Таны хацар эр хүнтэй ярилцах үед улайдаг тэртусмаа сайхан залуугын өмнө улайж орхидог уу? Сексийн дур хүсэл хацарт улаа бутаргадаг. Хэдий та жаахан ичингүйрсэн байж болох ч эрчүүд үүнийг эерэгээр хүлээн авна. Улаа бутарсан хацар таныг улам дур булаам харагдуулна.
Бусадтай харьцаж байгаа байдал…
Найзынхаа үсээр оролдож, гарт нь хүрэх үйлдлийг тэр өөр дээрээ тусган төсөөлнө. Тэр энэ дохиог танд ойртож хүрч болох тэмдэг гэж ойлгоно.
Түүнтэй гар барьж, үнсэлцэж, тэвэрч байхдаа өөр тийш харвал…
Хэрэв та эр хүнтэй мэндлэхдээ өөр тийш эсвэл өөр эрэгтэй рүү харвал тэр өөрийг нь тоохгүй байна гэж бодно. Магадгүй өөр хүнийг хайж байгаа гэж ойлгоно.
Түүний үйл хөдлөл таныхтай адил бол…
Тэр таныг өөртэйгээ адилхан юм гэж бодно. Хачин эсвэл ойлгомжтой юм шиг санагдаж болох ч тэр үүнийг сайнаар хүлээн авна.
Таны нууцлаг инээмсэглэлийг …
Таны нууцхан харц, үл мэдэг инээмсэглэл түүнд өөрийнх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгааг харуулна. Үүнийг хэн нэгэнтэй анх уулзахдаа туршаад үзэхэд илүүдэхгүй.
Гараа элгэндээ тэврэхэд…
Ихэнх хүмүүс үүнийг бусдыг үл ойшоосон, хаалттай байдал гэж ойлгодог. Энэ үйлдэл нь хоёр утга илэрхийлж байдаг. Хэрэв бүсгүй гараараа биеэ ороосон байвал уйтгартай байгаа эсвэл хайр энхрийлэл хүсч байгаагийн шинж. Хэрэв гараа зөрүүлэн энгэртээ авсан бол тэр өөртэй чинь ярилцах сонирхолгүй байна гэсэн үг.
Түүнтэй ярилцаж байх үедээ цоо ширтэх …
Эр хүнтэй ярилцаж байх үедээ яриаг нь анхааралтай сонсч толгой дохин нүд рүү байнга ажиглавал тэр өөрийнх нь ярьж буй зүйл сонирхолтой байна гэж ойлгоно. Гэхдээ та ярилцаж байх үедээ үе үе өөр зүйлд харц шидэл. Хэрэв гөлрөөд байвал тэр өөрийг чинь буруугаар ойлгох эсвэл айж орхино шүү.