Бүхий л цаг үеийн төгс гоёл: ТРЕНЧ ЦУВ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

FASHION

Бүхий л цаг үеийн төгс гоёл: ТРЕНЧ ЦУВ

“Гэр бүлийн хайрлал” архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх чуулган энэ сарын 17-19-нд “Хаадын зам” жуулчны баазад болох гэж байна.

Бөс бараа худалдаалдаг дэндүү энгийн дэлгүүрээс дэлхийн загварын ертөнцийг эзэгнэсэн өндөр зэрэглэлийн брэнд болон өргөжиж чадсан “Burberry”-гийн бүтээсэн цүнх, цув, ороолт болон шүхэр энэ цагийн загварын ертөнцөд толгой цохиж явна. Бор шаргал суурин дээрх хар, улаан, цагаан судал бүхий шотланд маягийн дөрвөлжин хээ бол “Burberry”-гийн амин сүнс нь. Кейт Мосс, Дэвид Бэкхэм, Мадонна гээд тэргүүн зэрэглэлийн оддын гоёо болсон энэ брэнд өнгөрсөн жил 160 жилийн ойгоо сүрлэг гэгч нь тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

“Chanel”-ын хослол, биркин цүнхний нэгэн адилаар “Burberry”-гийн тренч цув загварын ертөнцийн нэгэн салшгүй хэсэг мөнөөс мөн. Уг цувны гарал үүсэл цэргүүдтэй салшгүй холбоотой.

1901 онд Томас Бурберри /Burberry-ийг үүсгэн байгуулагч/ Британийн цэргийн армид зориулан бороонд өмсөх зориулалттай цув нийлүүлж байв. Улмаар 1914 онд Дэлхийн I дайны үед Бурберри цэргүүдийн өмсөх хагас сая цув хийх захиалгыг Засгийн газраас авснаар сая сая ам.доллар олох боломж бий болсон гэдэг. Дайны талбарт цэргүүд нуувчинд байхдаа уг цувыг өмсдөг байснаас үүдэн тренч /нуувч, шуудуу гэсэн утгатай/ цув гэгдэх болжээ. Хожим нь Дэлхийн II дайны үед ч Их Британи болон америк цэргүүдийн үндсэн хувцас нь тренч цув байлаа.

Ганц цэргийн салбарт ч төдийгүй үйлчилгээний бүхий л салбарт чанараар гайхагдсан габардин материалыг өргөн ашиглаж байв. Норвегийн аялагч, судлаач Роалд Амундсен 1911 оны арванхоёрдугаар сарын 14-нд Өмнөд туйлд хөл тавьсан анхны хүн болох үедээ Бурберригийн урласан гадуур хувцсыг өмссөн байжээ. Ахмад Амундсен Өмнөд туйлд очсоны дараа Эрнест Шаклтон Антарктид тивийг эргийн дагуу тойрсон анхны хүн болсон. Гэтэл Шаклтон мөн л Бурберригийн гадуур хувцсаар өөрийгөө “тоноглосон” байжээ. Тэдний гадуур хувцас өнөөх алдартай габардин материалтай байсан аж.

Дайны дараахан дэлгэцнээ гарсан Холливудын шилдэг кино болох “Касабланка”-гийн Хамфри Богарт, “Ягаан ирвэс” киноны Петр Селлерс нар тренч цув өмсдөгөөс үүдэн олон нийтийн дунд тренч цув ихээхэн тархжээ.

1924 оноос эхлэн Томас Бурберри тренч цувандаа шоо хэлбэртэй хээ нэмэв. Ийнхүү  улаан, хар болон цагаан өнгийн дөрвөлжин хээ “Burberry”-гийн салшгүй нэгэн хэсэг болж хувирчээ.

Гэхдээ бүр хожим нь буюу 1967 онд л энэ хээг “Burberry” загварын ордон албан ёсоор өөрийн нэр дээр баталгаажуулж авсан байна. Харин өдгөө “Burberry check” хэмээн нэрлэгдсэн уг хээ тус брэндийн цув төдийгүй шүхэр, ороолт болон аяны цүнхэнд өргөн ашиглагдаж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж