Өөрийн далбаатай, Үндсэн хуультай Донецк нийслэлтэй шинэ улс байгуулж байгааг зарлажээ.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецк улсын тэргүүн Александр Захарченко, Украины муж байсан Донецк, Луганск хоёрыг нэгтгэн Малороссия гэдэг шинэ улс байгуулж байгааг зарлан тунхаглажээ.
—Байдал мухардалд орлоо. Бид интеграцийн шинэ төлөвлөгөөг танилцуулж байна.Иргэний дайныг зогсоохын тулд бид байдлыг авч хэлэлцээд Украин өөрийгөө бүрэлдэж чадаагүй улс гэдгээ харууллаа гэж дүгнэлээ хэмээн Захарченко хэлжээ.
—Бид Украины бүсэд байсан (Крымыг оролцуулалгүйгээр), Украиныг залгамжлах эрх бүхий шинэ улсыг байгуулж буйгаа зарлаж байна. “Украин” гэдэг нэр өөрийгөө баллаж байгаа учраас бид шинэ улсаа Малороссия гэж нэрлэхийг зөвшөөрч байна хэмээн Донецкт танилцуулсан Үндсэн хуульт арга хэмжээний баримтад өгүүлжээ.
Баримтад тэмдэглэснээр Малороссия нь олон үндэстний улс байх бөгөөд өөрийн үндсэн хэлээр орос хэлийг зарлан бусад хэлүүдийн эрхийг хүлээн зөвшөөрч байна. Бүс нутгийн өргөн автономитай холбооны улс байх бөгөөд Төрийн далбаагаар Богдан Хмельницкийн тугийг авчээ.
Малороссия улсыг бүтээгчид ДАУ, ЛАУ нь хууль ёсны засагтай Украины цорын ганц нутаг гэж үзээд шинэ улс нь “Украин байсан” эдгээр нутаг дэвсгэрт оршин тогтнох болно гэж үзлээ. Захарченко шинэ улс байгуулах шилжилтийн үеийг гурван жил гэж үзжээ.
Энэ мэдэгдлийн дараа “Малороссия” төсөл булшлагдсан байсан. Украин Донбасс ба Крымд өөрийн тусгаар тогтнолыг сэргээн тогтооно гэж Украины Ерөнхийлөгч Порошенко мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР