Үлэг гүрвэлүүдийн хурдыг тооцоолон гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлүүдийн хурдыг тооцоолон гаргажээ

Нэрт дуучин Бейонсе өчигдөр буюу баасан гаригт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохиогдсон “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-т зориулсан арга хэмжээнд оролцжээ.

Герман, америк, британи  эрдэмтэд үлэг гүрвэлүүдийн гаргаж чадах хурдыг тооцоолон гаргаж үзжээ. Тэдний судалгаа Nature Ecology & Evolution сэтгүүлд нийтлэгджээ.

Жишээлбэл,  ойролцоогоор зургаан тоннын жинтэй тираннозавр цагт 30 км хүртэл хурдалж чадах  байжээ. Хорин кг хүртэлх жинтэй велоцирапторууд цагийн 40 км-ын хурдыг хамгийн том 80 тоннын жинтэй бие бүхий брахиозаврууд цагт 18 километрийн хурдтай  байсан гэнэ.

Үлэг гүрвэлийн хурд нь биеийн тодорхой жингээс хамааран нэмэгдээд дараа нь буурдаг байсан аж. Тэр нь организмд хураагдсан  эрчим хүчний нөөц шавхагдсантай  холбоотой байжээ.

Эрдэмтэд  биеийн жингээс нь хамаарсан дээд хурдын загварыг бүтээн  амьтны гаргаж болох хурдыг тодорхойлсон аж. Тэд 30 микрограммаас зуун тонн  хүртэлх жинтэй байж болох 474 организмын төрлийн  загваруудын тооцооноос  үлэг гүрвэлийн хурдыг  гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж