2017 оны эхнээс «Рособоронэкспорт» гадаадын захиалагч нарт 4 тэрбум 517 сая ам.долларын зэвсэг нийлүүлжээ. Энэ тухай Москва орчим нээгдсэн МАКС-2017 олон улсын нисэхийн салон дээр компанийн тэргүүн Александр Михеев мэдэгдлээ.
Түүний хэлснээр ачаалалт жилийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэнэ. 2017 онд нийтдээ экспортод цэргийн зориулалтын 12,9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой гэнэ.
Үүний өмнө Михеев өөрийн компанийн захиалгын портофель нь 45 тэрбум доллар гэж байлаа. 2010 оны эхнээс орос зэвсгийн экспорт жилдээ 15-16 тэрбум долларын хэмжээнд явж иржээ. Түүнээс 13-14 тэрбум нь «Рособоронэкспортад» ноогдож байна. Үлдсэн нь «Рособоронэкспорт» зэвсгийн экспортыг бүтнээр нь авсан 2007 оноос өмнөх захиалга байсан ажээ. Мөн сэлбэг нийлүүлэх ба түүний үйлчилгээнд хамаарч байгаа гэнэ.
Ийм үзүүлэлтийг 2012 оноос хош тус компани барьж байна. Үүнээс өмнө хамгийн хүчтэй өсөлт ерээд онуудад гарч ашиг 2,5-3,5 тэрбум долларт хүрч байжээ.
«Рособоронэкспорт» компанийг 2000 онд гадаадын захиалгаар шинэ зэвсэг үйлдвэрлэж байсан «Росвооружение» ба БХЯ-ны бэлэн техник ба сэлбэгийг худалдсан «Промэкспорт» гэх хоёр компанийг нийлүүлэн үүсгэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР