Хар тамхинд мансуурсан зургаан залууг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Хар тамхинд мансуурсан зургаан залууг саатуулжээ

Энэ хэргийн прокуророор Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Мөнхбаатарыг шинээр томилсон байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлж, саатуулжээ. Одоогоос хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 17-ны даваа гаригт 18.20 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн  I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн  байрны хойд талд сэжиг бүхий явж байсан Баянзүрх дүүрэг/БЗД/-ийн тавдугаар хороонд суух Т /эр.26н/, Баянгол дүүрэг /БГД/-12 дугаар хороонд суух Т /эр.27н/, БГД-12 дугаар хороонд суух Ц /эр.20н/, БГД-12 хороонд суух Ө /эр.26н/, Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн хоёрдугаар хороонд суух Л /эр.26н/ нарыг шалгахад  иргэн Т-ийн  өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.

Мөн  СБД-10  “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж,   шалгахад,  СБД-11 хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн  II хэлтэст шалгаж эхэлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж