Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө. Нагоя хотноо болж буй зуны башёг дундаас аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар орхисон. Хэдийгээр хоёр аварга башёг орхисон ч их аварга Хакүхогийн хувьд өөрийн даваагаа ахиулсаар байна. Тэрбээр даваа гаригт 1045 дахь даваагаа авч домогт их аварга Чёнофүжигийн амжилтыг давтсан. Тэгвэл түүний өмнө Кайогийн 1048 даваа байна. Аваргын хувьд энэхүү амжилтыг ахиулах боломжтой юм.
Нагоя башёгийн 10 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй тэргүүлж буй их аварга Хакүхогийн араас Болгарын бөх Аояма 9 даваа, 1 унаатайгаар удаалж буй. Түүний ард озэки Такаяасү нарын бөхчүүд 8 даваатай удаалж байна. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж өчигдрийн барилдаанд ялалт авсан ч тэргүүлэгчдийн дөрөвдүгээр эгнээнд бичигдсэн хэвээр явна.
Болгарын бөх Аояма 9 даваа, 1 унаатайгаар ганцаараа тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.
Япон бөхчүүдээс озэки Такаясү 8 даваа, 2 унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд явна.