2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 112,407 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан хүнс‘ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.87%-иар өссөн бол ‘Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.04% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаас 10.8 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 999 ширхэг үнэт цаас 99,900,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 880.6 нэгж болж 0.99%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,574,282,179,047 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ