Элтон Жон хүүгээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Элтон Жон хүүгээ танилцууллаа

Английн нэрт дуучин Элтон Жон болон түүний хамтран амьдрагч Канадын кино зохиогч Девид Фуниш нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүүтэй болсон тухайгаа албан ёсоор зарласан.
12 жил хамтдаа амьдарч 2005 онд албан ёсоор хуримласан тэд тээгч эхэд үр шилжүүлэн суулгах аргаар ийнхүү анхны хүүхдээ төрүүлсэн юм.
Тэд хүүдээ Закари Жексон Левон Ферниш-Жон хэмээх урт нэр хайрласан ба хүүтэйгээ авахуулсан анхны зураг нь OK сэтгүүлд нийтлэгджээ.

“Бид үнэхээр аз жаргалтай бас бахархалтай эцгүүд болж байна. Ийм сайхан мэдрэмжийг би өмнө нь амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Энэхүү баярт үйл явдал бид хоёрыг бараг шоконд орууллаа. Закари хүү маань эрүүл сайн байгаа” хэмээн тэд ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил поп дуучин Элтон Жон Украйнаас ДОХ-ын халдвартай, 14 сартай бяцхан хүү үрчилж авахаар хөөцөлдсөн боловч амжилттай болоогүй. Түүний хүсэлтийг Украины Засгийн газар зөвшөөрөөгүй билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж