Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Нагоя хотноо болж буй башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо.
Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн хүнд жинтэй/197 кг/ бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Ичиножёо А.Ичинноров өнөөдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношинд ялагдсанаар үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй боллоо. Ичиножёо ийнхүү дөрвөн даваа, зургаан унаатай болсноор тавин хувийн амжилтаа үзүүлэхэд хүнд боллоо. Манай бөхөд одоо таван барилдаанаас дөрвөн ялалт авах үлдлээ. Тиймээс түүний хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд хариуцлагатай барилдаж, найм давах хатуухан даалгаварыг аваад байна.
Хэдийгээр үлэмж биетэй ч дээд зиндаанд хүч түрэн орж ирж дараагийн аварга хэмээн нэрлэгдэж байсан Ичиножёогийн амжилт сүүлийн жилүүдэд уруудсаар байгаа билээ.
Ичиножёо А.Ичинноровын тухай мэдээллийг хүргэж байна.
Дараагийн “Их аварга” Ичиножёо А.Ичинноров /2014.10.28/
- Ирээдүйтэй сүмоч Ичиножёо А.Ичинноров /2014.11.03/
- Ичиножёо А.Ичинноров тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ /2016.03.18/