Талбайн теннисний энэ оны гурав дахь “Их дуулга” болох Уимблдон Их Британы Лондон хотноо долдугаар сарын 3-16-ны өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээний сонирхолтой агшнаас бэлтгэн хүргэлээ.
Уимблдоны тэмцээн нь леди жентльменүүд зориулагддаг. Дэлхийн хамгийн эртний теннисийн энэ тэмцээний зохион байгуулалтад англичууд хэтэрхий ёсорхог ханддаг нь нууц биш. Гэхдээ инээдтэй зүйл тэнд гарах нь элбэг байдаг. Энэ жилийн “Уимблдон”-д тийм зүйл бас цөөнгүй гарлаа.
Тооцоогоо бодсон нь
Оросын теннисчин Даниил Медведев хоёрдугаар тойрогтоо Бельгийн Рубен Бемельманст хожигдлоо. Шүүгчийн тусламж ч хожилд хэрэг болжээ. Тоглолтын үеэр Мариана Алвеш хэд хэдэн хачин шийдвэр гаргасан ба Медведев түүнийг солиулахаар санал гаргаж байв.
Харин түүнийг хэн ч сонссонгүй. Тэр 0:2 харьцаатай хожигдож яваад тоглолтыг тэнцүүлж чадсан ч шийдвэрлэх сетэд хожигджээ. Талбайг орхихын тулд Даниил Алвешийн хөл доор хэдэн зоосон мөнгө хаяж өгчээ. Олон улсын теннисийн холбоо тийм зүйлийг өршөөдөггүй учир түүнийг 14,5 мянган ам.доллараа торгон “ядууруулжээ”.
Тэнхээ авах хэрэгтэй
Теннисчдэд удаан тоглоход жимс, хүч тамирын шоколдан батон хэрэгтэй болдог. Германы Дастин Браун өөр зүйлээр хооллов. Шоргоолжоор.
Үнэндээ тэр нь санамсаргүй болсон хэрэг. Шавьж түүнийг Энди Маррейтай хоёрдугаар тойрогт тоглож байхад аманд нь нисээд оржээ. Тамирчин түүнийг залгигаад амрахаар суулаа. Гэхдээ ер бусын хоол түүнд тус болсонгүй Браун гурван сетэд хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Хиймэл хөлөн дээрх гарын үсэг
Өөрийн шүтээний гарын үсэг авах гэсэн хөгжөөн дэмжигчдийн аргыг хэлэхийн аргагүй. Конфедерацийн цомын тэмцээн дээр орос оюутан өөрийн паспорт дээр Криштиану Роналдугаар гарын үсгийг нь зуруулж байв. Рафаэль Надалийн хөгжөөн дэмжигч тэр оюутнаас дээш даван гарлаа. Хоёрдугаар тойргийн тоглолтын дараа Надалийн гарт хүний хиймэл хөл тааралдаж, тэр түүнийг гарын үсгээр чимээд өгөв. Хөлний эзэн шиг баяртай хүн тэр үед байгаагүй байх!
Хувцсаар нь угтдаг
Уимблдоны тоглолтод оролцогсод зохион байгуулагч нарын заавалч үгүй сахих заримдаа хачин гэмээр журмыг барьдаг. Түүний нэг нь дресс-код бөгөөд теннисчид бүгд цав цагаан хувцастай байх ёстой. Дотуур өмд нь хүртэл.
Яагаад ч юм бэ Австрийн иргэн Юрий Родионов тэднийг хуурахаар шийдэн хар бараан өнгийн дотоор хувцас өмссөн байжээ. Сонор сэргэмжтэй супервайзерүүд түүнд талбайг орхин хувцсаа солихыг шаардав. Родионовт сонголт байсангүй. Тэр хувцсаа сольсон ба тоглолт 10 минутаар хожимдон эхэлсэн байна.
Гуйсан уу? Хариугаа ав!
Бельгийн домог Ким Кляйстерсийг домгуудын хосын тглолтод оролцож байхад эсрэг талын өрсөлдөгчийн хажуугаар нь цохихыг зөвлөн зааж байсан хөгжөөн дэмжигч залхаажээ. Австралийн Ренне Стаббстай хамт тоглож байсан Ким тэрхүү хөгжөөн дэмжигчид талбайд гарч давуулалтаа авахыг санал болгоход тэр хүн зөвшөөрсөн байна.
Талбайд зөвхөн цагаан хувцастай гарч тоглох ёстой дресс-код байдгийг Ким мартаагүй. Нэлээдгүй махлаг эрэгтэйд Ким өөрийн нөөцийн цагаан банзал, цамцаа өмсгөжээ. Хөгжөөн дэмжигч тэднийг өмсөж байхад Ким ногоон талбайд хэвтэн элгээ дараад хөхөрч байлаа. Хөгжөөн дэмжигч нарын хөхрөлдөөн дотор хоёр ч удаа түүний давуулалтыг төдийлөн амжилттай бишээр хүлээн авчээ. Кляйстерс түүний зөвлөснөөр давуулсан юм чинь аргагүй биз дээ. Мартснаас тэр тоглолтод Ким Ренне хоёр хожсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР