Ая зохиогч Б.Пүрэвсүрэн тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ая зохиогч Б.Пүрэвсүрэн тоглолтоо хийнэ

Ая зохиогч Б.Пүрэвсүрэнг “Дулаахан намар”, “Босоо хийморьтой эр хүн”, “Санахгүй л гэсиймаа”, “Манай адуу”, “Аялсхийгээд дуулъя даа” гээд олон хит дуугаар нь үзэгчид таних болсон.  Тэрбээр өнгөрсөн жил “Босоо хийморьтой эр хүн” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан бол энэ удаа хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ.

Тэрбээр тоглолтоо энэ сарын 21-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой бус шалтгааны улмаас энэ сарын 28-нд хийхээр болжээ. 

Монгол Бөхийн өргөөнд болох  “Аялсхийгээд дуулъя даа” тус тоглолтод гавьяат жүжигчин  С.Эрдэнэцэцэг, С.Жавхлан, дуучин Л.Банзрагч, Б.Батболд, А.Мөнхбат, Т.Батсайхан, Б.Буянжаргал, Д.Намсрайноров, М.Отгонгэрэл нарын шилдэг дуучин оролцож Б.Пүрэвсүрэнгийн зохиосон хит дуунуудыг дуулах аж.
 

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж