Монголын хөлбөмбөгчид маргааш Тайландтай өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид маргааш Тайландтай өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгчид маргааш Тайландтай өрсөлдөнө

Залуучуудын шигшээ маргааш эхний тоглолтоо хийнэ. Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.07.17) боллоо.

Монгол улсын залуучуудын шигшээ баг маргааш (2017.07.19) 20:00 цагт тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээтэй хийнэ.

Зохион байгуулагч орон Тайландын баг “H хэсэг”-ийн хамгийн хүчирхэг багт зүй ёсоор нэрлэгдэж байгаа ч өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Майклл Вайсс “Эмээхгүй байгаа. Монголын багийн тоглогчид маш чадварлаг болж өссөн” гэж мэдэгджээ.

Монголын залуучуудын шигшээ баг тэмцээний өмнө БНСУ-ын Мокпо олон улсын хөлбөмбөгийн төвд 12 хоногийн бэлтгэл хийсэн юм.

Тэмцээний “H хэсэг”-т багтсан Тайланд, Индонези, Малайз улсуудаас Монголын баг хамгийн залуу бүрэлдэхүүнтэй нь юм. Тайландаас гадна Испанийн алдарт “Реал Мадрид”, “Барселона” клубүүдэд тоглож байсан Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ баг энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй.

Манай баг долдугаар сарын 21-ний 17:00 цагаас Индонез, 23-ны 17:00 цагаас Малайзтай тоглох хуваарьтай байгаа.

Шигшээ багийнхаа тоглолтуудыг Tairath телевизийн фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авч үзэх боломжтой.

ШУУД ҮЗЭХ ХОЛБООС

https://www.facebook.com/ThairathFan/?fref=ts

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж