Halle Berry Соул дууны хатан хааны дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Halle Berry Соул дууны хатан хааны дүрд тоглоно

Холливуудын нэрт жүжигчин, хамгийн анхны хар арьстан эмэгтэй Оскарын шагналт жүжигчин Halle Berry домогт дуучин, соул дууны хатан хаан хэмээгддэг Aretha Franklin-ы дүрд тоглохоор болжээ. Хэдийгээр киноны багийнхан дүр сонголтын тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч дуучин Aretha Franklin өөрийн дүрд Halle Berry-г тоглуулах хүсэлтэй байгаа ба  хамгийн шилдэг сонголт хэмээсэн байна.

Харин жүжигчин Halle Berry уг дүртэй холбоотойгоор “Би түүнийг биширдэг. Тэр үнэхээр гайхалтай дуучин. Би хэрвээ түүний дүрийг бүтээх завшаан олдвол том аз завшаан. Гэхдээ сайн дуулдаг жүжигчин тогловол илүү дээр байх болов уу гэж бодож байна” гэж өөрийн бодлоо хуваалцсан байна.

 Aretha Franklin-ы намтраар бичсэн "Aretha: From These Roots" ном 1999 онд хэвлэгдэж байсан ба уг номон дээр үндэслэн шинэ кино хийхээр болоод байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр нойр булчирхайн хорт хавдартай болж, хагалгаа хийлгэсэн ба одоо эрүүл мэнд нь тун сайн байгаа аж. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр дуучны хорт хавдрын эмчилгээ тун амжилттай болж, одоо снаа зовох зүйлгүй болсон байна.

Киноны зураг авалт энэ хавраас эхлэх ба оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж