Эмэгтэй бөхчүүд бэлтгэлийн шинэ заалтай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэй бөхчүүд бэлтгэлийн шинэ заалтай боллоо

Бангладешийн Засгийн газар тус улсын “Padma” гүүрийн төсөлд зориулж, 3 тэрбум ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас авахаар гэрээ хийгээд байжээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюушийн санаачлагаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалыг шинэчлэн засварлажээ.

Ойролцоогоор 85 орчим сая төгрөгийн өртгөөр хийсэн засварын ажил хоёр сарын хугацаанд үргэлжилж, өнөөдөр заалны нээлтийг хийлээ.

Ёслолд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болох Ж.Түмэн-Аюуш, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Болд, ДБНХ-ны хүндэт шүүгч  Н.Дүгэрсүрэн, БТСГ-ын төрийн захиргаа, санхүү, удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Монголын мастеруудын бие тамир, спортын хорооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг болон “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ахмад дасгалжуулагч, дэд профессор, олон улсын шүүгч Г.Баясгалан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нарын албаны хүмүүс, багш, дасгалжуулагч, тамирчид оролцжээ.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж