Эрдэмтдийг төрийн дээд, одон медалиар шагнав

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Эрдэмтдийг төрийн дээд, одон медалиар шагнав

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Есдүгээр сар гар утас хэрэглэгчдийн хувьд гэнэтийн бэлгүүдээр дүүрэн сар болж өнгөрөх төлөвтэй байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 170 дугаар зарлигаар шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр ШУА дээр гардуулан өгсөн юм.

    Үүнд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор ШУА-ийн ахмад ажилтан Гомбын Алтангэрэл, “Алтан гадас одон”-оор Ядамжавын Саруул, Содномын Өлзийбаяр, Балжиннямын Нямдаваа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Бямбаагийн Гүнчинсүрэн, Чунагийн Амартүвшин, Чүлтэмийн Батсүх нарыг тус тус шагнажээ.

    Х.ДЭЛГЭР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж