Apple-ийн шинэ эможид хүүхдээ хөхүүлж буй эх нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Apple-ийн шинэ эможид хүүхдээ хөхүүлж буй эх нэмэгджээ

Дэлхийн хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр өлсгөлөн, гуйланчлал, баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй гэсэн таамаг байдаг.

Долдугаар сарын 17-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн эможинйи өдөрт зориулан Apple шинэ бэлгэдлүүдийг танилцууллаа. Шинэ дүрс дотор хүүхдээ хөхүүлж буй эх, бас зомби багтжээ.

Эможи нь сэтгэгдэл бичихийн оронд ашигладаг дүрснүүд юм. Эможийг анх Японд хэрэглэж эхэлсэн бөгөөд “зураг”, “бэлгэдэл” гэсэн утгатай япон үг юм. Эможи хүмүүсийн өргөн хэрэглэдэг “смайл”-тай төстэй боловч эможи нь зөвхөн сэтгэгдэл төдийгүй бас эд зүйлийг илэрхийлдэг.

Apple компани 2011 онд iOS үйлдлийн системдээ эможийг оруулж, долдугаар сарын 17-ноос хэрэглээнд оруулжээ. Тиймээс долдугаар сарын 17-ныг эможийн өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Шинэ танилцуулсан эможинуудаа Apple компани энэ онцдоо багтаан хэрэглээнд оруулах юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж