Фото: Christian Hartmann / Reuters
Арабын зургаан орон Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандан 2022 оны ДАШТ-ийг Катараас өөр оронд шилжүүлэхийг шаардлаа. FIFA-гийн тэргүүн Жанни Инфантино энэ талаар ярьсныг The Local сонинд бичжээ.
Саудын Араб, Йемен, Мавритани, АНЭ, Бахрейн, Египет зэрэг зургаан орон Катар нь “терроризмыг дэмждэг” дэлхийн тэмцээнд ирэх дэмжигчдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй учраас тэмцээнийг өөр оронд шилжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол тэд тэмцээнийг бойкотлоно гэжээ.
Эдгээр орнууд нь FIFA-гийн дүрмийн онцгой тохиолдолд ДАШТ-ийг бусад оронд шилжүүлж болдог 85-р зүйлийг үндэслэн хандаж байгаагаа мэдэгджээ. Уг дүрмээр ДХБХ нь Катараас тэмцээнийг өөр оронд шилжүүлэх боломжтойг Инфантино онцлон хэлжээ.
FIFA-гийн тэргүүн эдгээр орнууд нь зохион байгуулагч орнуудын дунд дээрх асуудлаар олон нийтийн санал асуулга явуулахад бэлэн байна гэжээ. Тэр сануулахдаа, Катараас ДАШТ-нийг салгах шийдвэр нь өмнө байгаагүй зүйл биш 1986 онд FIFA дэлхийн аваргын тэмцээнийг Колумбиас Мексикт шилжүүлж байсан гэв.
Долдугаар сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, АНЭ дипломат харилцаагаа Катараас таслан тус орныг Арабын орнуудын дотоодын байдлыг буснуулах ажиллагаа явуулан терроризмыг санхүүжүүлэн дэмжсэн гэж буруутгажээ. Катарын эсрэг улс төр, эдийн засгийн хоригт нь хожим Йемен, Ливи, Мальдив, Маврикий, Мавритани, Комарын арлуудын холбоо нэгджээ. Катарын эрх баригчид тэдний бүх буруутгалыг үгүйсгэж, хоригийг Эмиратын тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж үзжээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Катар 2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд авсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР