Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 35312 эх амаржиж, 35536 хүүхэд төржээ. Харин нас баралт 7745 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3377 буюу 8.7 хувиар, төрсөн хүүхэд 3331 буюу 8.6 хувиар, нас баралт 550 буюу 6.6 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2017.07.18/ мэдээллээ.
Барилгын ажлын 96 хувийг дотоодын байгууллага гүйцэтгэж байна
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 800.3 тэрбум төгрөг болжээ. Үүний 768.2 тэрбум төгрөг буюу 96 хувийг дотоодын, 32 тэрбум төгрөг буюу 4 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 213.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар буурахад дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 187.5 тэрбум төгрөг буюу 19.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэв.
Барилга угсралт, их засварын ажлын 46.6 хувийг орон сууцны барилга, 24.7 хувийг орон сууцны бус барилга, 26.3 хувийг инженерийн барилга байгууламж, 2.4 хувийг их засварын ажил эзэлж байна.
А.Сүрэн