Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ой энэ онд тохиож буй. Хүннү гүрний 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан тус сургуулиас хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл гарган ажилласан санхүүгийн салбарын нэр бүхий ажилтнуудад өнөөдөр Засгийн газрын шагнал болох Санхүү банкны тэргүүний ажилтан, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан болон Сангийн яамны жуух бичгээр шагналаа. Үүнд санхүү банкны тэргүүний ажилтанаар МУИС-ийн төвлөрсөн сангийн ахлах нягтлан бодогч Б.Мөнгөн-Од, МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн нягтлан бодогч А.Туяацацрал Д.Минжин нарыг, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтанаар МУИС-ийн төвлөрсөн сангийн эдийн засагч Б.Бадамханд, МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Азжаргал нарыг, Сангийн яамны жуух бичгээр МУИС-ийн бизнесийн сургуулийн нягтлан бодогч Н.Пүрэвхорол, Н.Халиун, Н.Зул-Эрдэнэ, ахлах нягтлан бодогч М.Батбямба МУИС-ийн Орхон сургуулийн нягтлан бодогч Г.Дамчаа, Э.Золзаяа, С.Батцэцэг, МУИС-ийн Монгол-Япон төвийн ахлах нягтлан бодогч Г.Сод-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Х.ЭРДЭНЭДАЛАЙ