Винни Пухыг Хятадад хориглов

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Винни Пухыг Хятадад хориглов

@g_ganbat

Хятадын олон нийтийн сүлжээнд хүүхэлдэйн киноны Винни Пухын дүрийг хориглож эхэллээ. Ер нь Хятадын олон нийтийн сүлжээнд хориотой үг, дүрс олон бий. Харин хүүхдүүдийн дуртай бандгар бамбарууш яагаад “хорионд” орох болов?

Хэрэг явдал Хятадын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нарын гэрэл зургаас үүджээ. Зурган дээр Си дарга, Абе хоёрын аль аль нь ямар ч баяр хөөргүй, зөвхөн зураг авахуулахын тулд л гар барьж байгаа мэт байдалтай байжээ. Сошиалийнхан тэр даруй энэ зургийг Пух, дудран Иа-Иа хоёрын зурагтай зэрэгцүүлэн эвлүүлжээ. Үүний дараа Си даргын бас нэг эвлүүлэг тарсан нь цэргийн парадын өмнүүр дээд тал нь онгорхой лимузинтэй өнгөрсөн зургийг Винни Пухын машинтай тоглоомтой зэрэгцүүлсэн зураг юм.

Эдгээр эвлүүлгээс үүдэн удирдагчийгаа хүүхэлдэйн баатартай адилтган олны доог болгохгүйн тулд Винни Пухыг “хориотой” ангилалд оруулахаас өөр аргагүй болжээ.

Хятадын олон нийтийн сүлжээний гол тоглогч нь WeChat юм. Хэдийгээр энэ компани хувийнх гэлээ ч намын шийдвэрийг зөрчих эрхгүй.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж