Хорвоогийн сайхан бүсгүйчүүдийн нэг Миранда Керр саяхан Snapchat-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эван Шпигелтэй хуримласан билээ. Тавдугаар сарын сүүлчээр тансаг гэрийнх нь арын цэцэрлэгт талбайд болсон хуримаас хойш бараг хоёр сарын дараа жүжигчин бүсгүй хуримын гэрэл зургаасаа хуваалцлаа.
Тэрбээр хуримын үеэрх гурван зургаа Инстаграмдаа оруулсан байв. Модель бүсгүйн экс-нөхөр Орландо Блум нэг зураг дээр нь like дарсан байжээ.
Миранда Керр хуримын гоёлоороо Dior загварын ордны тусгайлан урласан от-кутур даашинз сонгожээ. Загварыг нь Грейс Келлигийн хуримын даашинзаас санаа авсан гэнэ. “Би үргэлж Грейс Келли, Одри Хепбурн, бас эмээгээсээ үлгэр дуурайл авдаг. 80-аад оны загварууд үнэхээр гайхалтай” гэж тэр ярьжээ.
С.ЦЭЛМЭГ