Зарим уулчид авиралтаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Зарим уулчид авиралтаа зогсоожээ

Олимпийн алтан медаль жингээ нэмсэн ч хольцийн чанараа алджээ. Тухайлбал 1904 оны олимпийн медаль нь 20 граммын жинтэй байсан бол өнөөгийн Лондоны олимпийн медаль нь 400 гр болжээ.

Өндрөөрөө дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар зорьсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай сансрын холбооны Иридиум утсаар холбогдлоо.

Уулчдын дийлэнх нь долдугаар сарын 15-наас үндсэн авиралтаа эхлүүлэхээр 7450 метрийн өндөрт гуравдугаар кэмпээ байгуулж, бэлэн болоод байсан ч хүчтэй цасны нуралт болсон тул хугацаа хойшилсон юм.

Гэвч өчигдрөөс /2017.07.17/ нөхцөл байдал бүр муудаж, зарим уулчдын гуравдугаар кэмпэд байгуулсан отог, майхан эвдэрсэн тул өнөөдөр авиралтын багийн гишүүд буцаж эхэлжээ.

Уулчин Г.Өсөхбаярын кэмп нурангид өртсөн эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа ч тэрбээр буцахаас татгалзжээ. Наймдугаар сарын 1-нийг хүртэл үндсэн бааз дээрээ байрлан, цаг агаарын байдлыг харахаар шийдсэн байна.

Өнөөдрийн байдлаар К2 ууланд цаг агаар муу хэвээр байна.

Эрсдэл өндөртэй, хүнд хэцүү замтай К2-ын оргилд сүүлийн гурван жил нэг ч хүн очоогүй байгаа билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж