Өөрийгөө шатаах оролдлого олширч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Өөрийгөө шатаах оролдлого олширч байна

Арабын орнуудын ертөнцөд өөрийгөө шатаан амиа хорлох гэсэн оролдлого олширч, “моод” болж эхэлсэн нь  энэ бүс нутгийн эрх баригчдын сэтгэлийг түгшээж эхэлсэн байна. Анх  тэрэг түрэн наймаа хийдэг байсан Тунисийн нэгэн иргэн ажлын байраа алдсан болон бараа товар, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдэж байгааг эсэргүүцэн өөрийгөө шатааж,  амиа хорлосон  билээ.

Өнгөрөгч мягмар гаригт египетийн иргэн, өмгөөлөгч мэргэжилтэй 40 настай нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа хорлох оролдлого хийсэн тухай мэдээлсэн байна. Александр хотод 25 настай өөр нэгэн иргэн өөрийгөө шатаасны улмаас нас баржээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж