Түймэртэй тэмцэх үйлсэд хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Түймэртэй тэмцэх үйлсэд хандив өргөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл үүрэгт ажилдаа орсон байна. Ажлаа авсны дараа хотын даргын орлогч болон бусад албан тушаалтны томилгоог өчигдөр хийсэн байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл, ХасБанкны хамт олон түймэртэй тэмцэх үйлсэд хандив өргөлөө

Байгаль цаг уурын хуурайшилт, иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Булган аймгийн Гурванбулаг сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахад иргэд, байгууллагуудын оролцоо, эд материалын тусламж чухал хэрэгцээтэй цаг үе тулгараад байгаа билээ.

Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн дээдэлж, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлдэг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон түүний бүрэлдэхүүнд багтдаг ХасБанк, ХасЛизинг, Тэнгэр даатгал компаниуд, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ын 21 аймаг, нийслэл хот дахь халуун сэтгэлт хамт олон, мөн харилцагчдын маань төлөөлөл болох Оюундарь-Эх ХХК-аас эх орныхоо онгон дагшин байгалийг аварч үлдэх үйлсэд өөрсдийн санаачилгаар хувь нэмрээ оруулан, 11,516,110 төгрөг цуглуулсны дээр ХасБанкнаас 10 сая төгрөг хандивлан нийт 21,516,110 төгрөгийг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Иргэд та бүхнийг хуурайшилт ихтэй энэ үед ил задгай гал түлэхгүй, асаасан шүдэнз, татсан тамхиныхаа гал, цогийг бүрэн унтрааж, аялал зугаалгаар явахдаа хогоо хаяхгүй байж, эрүүл ногоон байгалиа ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь үлдээхийг уриалж байна.

ХасБанк

Амьдралд – ашид хамтдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж