Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейний төрлөх хот Тикритэд нэгэн амиа золислогч биендээ авч явсан тэсрэх бүслүүрээ дэлбэлсний улмаас 60 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан тухай мягмар гаригт орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Дэлбэрэлт болсон мужийн цагдаагийн газрын дарга хурандаа Тамир Аль-Жибурийн хэлснээр тэсрэлт үйлдсэн этгээд 10 гаруй гар бөмбөг, 20 кг TNT тэсрэх бодис, С4 мини авч явснаас гадна тэсрэх бодис бүхий бүс бүсэлсэн байжээ.
2007, 2008 онтой харьцуулахад амиа золиослогчдийн үйлдэл Иракт харьцангуй цөөрч байгаа боловч энэ удаагийн дэлбэрэлт нь сүүлийн үед гарсан хамгийн олон хүний амь насыг хөнөөсөн цуст халдлага болсныг иракийн албаны хүмүүс мэдээлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг