Олон нийтийн сүлжээнд тавигдсан хэдхэн секундын видео Саудын Арабыг талцуулаад байна. Богино банзал, өмсч бүсэлхийгээ гаргасан бариу цамцтай залуухан эмэгтэй Саудын Арабын эртний дурсгалт суурингийн нарийн гудмаар алхаж яваа хэдхэн секундын видео бичлэг интернэтэд тавигдсан юм. Бичлэг дээр байгаа эмэгтэй Саудын Арабын модель Хулуд юм.
Энэ бичлэгээс үүдэн Саудын Арабын Шашны цагдаагийн алба мөрдлөг эхлүүлсэн хэмээн BBC мэдээллээ. Нийгэм хоёр талцаад байгаа бөгөөд нэг хэсэг нь лалын ариун уламжлал, ёс заншлыг уландаа гишгэсэн Хулудыг баривчлан шийтгэх ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь зоримог алхам хийснийх нь төлөө Хулудыг хамгаалан өмгөөлж байна.
Саудын Арабт эмэгтэйчүүдийн хувцаслалт, нийгэмд биеэ авч явах байдлыг ихээхэн хязгаарласан дүрэм журам мөрдөгддөг. Эмэгтэйчүүд бүх биеэ далдалсан хувцас өмсөх ёстой бөгөөд энэ эмэгтэйчүүд машин жолоодох, нөхөр, хамаатан садан л биш бол өөр эрэгтэй хүмүүстэй хамт олны нүдэнд ил гарах ёсгүй.
Хулудын бичлэг анх Snapchat сүлжээнд тавигдаж дараа нь Twitter-ээр тархжээ. Ушайкир бол Саудын Арабын эртний түүхэн суурингийн нэг бөгөөд нийслэл Эр Рияд хотоос хойд зүгт 155 км-т Наж мужид байдаг. Наж муж бол суннит шашны ваххабизм хэмээх урсгал бий болсон газар юм. Ваххабизм нь номлогч Мухаммад ибн Абд Аль Ваххабын үүсгэсэн урсгал юм. Саудын Арабын язгууртнууд өнөөг болтол ваххабизмыг баримталдаг.
خلود فاشنيستا تتفسح في #إشيقر بكل حرية
بعيد عن الانتقادات إلا انها تضل فكرة جميلة لأنها خارجة عن المعتاد .. ❤️
pic.twitter.com/Hm0Y3TcZxo— نمّر الغامدي (@Binjamaan_) July 16, 2017
А.ТУЛГА