Берлин хотын захирагчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Берлин хотын захирагчийг хүлээн авч уулзав

БСШУЯ-наас баталсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэнэ гэсэн заалт ирэх оны буюу 2013 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжиж эхлэх гэнэ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер-ийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд талархалтай байгааг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид орон нутаг, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааны хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Тэрээр цааш нь Монгол залуусыг ХБНГУ-д суралцуулах, мэргэшлийн дадлага хийлгэх, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн Берлин хотын туршлагаас суралцах хүсэлтэйгээ онцлов.

Берлин хотын Хумболдтын их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг мөн Берлин хотын Захирагчаас хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж