УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдээ сонсох төв ажиллуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдээ сонсох төв ажиллуулж эхэллээ

Дэлхийн томоохон бизнесийн харилцаа холбооны сайтуудын нэг болох LinkedIn 2012 оны хоёрдугаар сард 150 сая хэрэглэгчтэй байсан бол тавдугаар сард уг тоон үзүүлэлт 161 сая болж өссөн байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдийн санал, хүсэлт хүлээн авах 76007373 тусгай дугаартай санал хүсэлтийн төв ажиллуулж эхэлжээ.  Санал хүсэлтийн төвд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын албан ажилтай шууд холбоотой болон хууль тогтоомжтой холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм байна.

Мөн тэрээр тойргийнхоо ирэгдтэй тогтмол уулзалт хийж, тэдний саналыг сонсдог ч сонгогч нэр бүрийн саналыг сонсох боломж бүрдүүлэх, иргэнд аливаа хүндрэл, бэрхшээл үүсэхгүйгээр тэдний санаа бодлыг сонсох  үүднээс тус төвийг нээж ажиллуулж байгаа юм байна. Иргэд сонгогчидтойгоо эргэх холбоог сайжруулж, иргэдийн санал сэтгэгдлийг өөрийн ажил хэрэгтээ тусган өнөөдрийн нийгэмд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон ач холбогдолтой гэж үзжээ. Иргэд 76007373 дугаарт холбогдсоноор төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжид санал өгөх, шинэ хуулийн төслийн санал санаачлага гаргах боломжтой юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж