Гурван уралдаанч хүүхдэд мөнгө өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Гурван уралдаанч хүүхдэд мөнгө өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Имрон Котаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаанаар 23 хүүхэд морьноосоо унаснаас гурав нь хөнгөн гэмтэл авч, эмчлүүлж байна.

Дээрх гурван хүүхдэд эмчилгээний төлбөр болгож, хоёр сая хүртэлх төгрөгийн нөхөн олговрыг “Номин даатгал” компаниас өгчээ. Энэ жилээс эхлэн уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж, 15-30 мянган төгрөгийн даатгалд заавал хамруулж байгаа. Наадмын өмнө даатгалын компанид төлсөн мөнгөө мориноосоо унаж, бэртэл авсан гурван хүүхэд ийн нөхөн олговор болгон буцаан авч байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 2-т “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан” байна хэмээн заасан. 2013 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах төрийн захиргааны төв байгууллага уралдаанд оролцох уралдаанч хүүхэд бүрийг бүртгэдэг болсон.

Энэ жилийн баяр наадмаар эрсдэлийн түвшин тогтоох программд уралдаанч хүүхдийн бичиг баримтыг үндэслэн хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж,  мэдээллийн сан  үүсгэж ажилласан нь онцлог байсныг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх онцлон тайлбарлав.

Тэрбээр “Хурууны хээгээр уралдаанч хүүхэд бүртгүүлснээр үр дүн гарч хүүхэд мориноос унах, гэмтэл, бэртэл авсан тохиолдолд  даатгалын нөхөн төлбөр олгоход асуудал тулгарахгүй болсон юм. Урьд өмнөх жилүүдэд хүүхдийн төрсний гэрчилгээгээр бүртгэж байсан бөгөөд уяачид хүүхдийг солих, бага настай хүүхдээр унуулах зэрэг тохиолдол гарч байсан бөгөөд уг асуудлаас болж  бүртгэлгүй хүүхэд мориноос унаж бэртсэн үед даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй болж байсан юм. Энэ удаа 600 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж уралдсанаас 23 хүүхэд хурдан мориноос унасан бөгөөд эдгээрээс гурван хүүхэд хөнгөн бэртсэн. Одоогоор гурван хүүхдэд гэнэтийн ослын даатгалын нөхөн олговрыг Номин даатгал ХХК олгоод байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар даатгалын үйл ажиллагаа явуулдаг 14 байгууллагад уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар санал тавьж уулзалт хийсний үндсэн дээр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ олонтой мөн хүүхдэд олгосон нөхөн олговрын хэмжээг үндэслэн гурван байгууллагыг сонгосон бөгөөд үндэсний их баяр наадмаар “Номин даатгал” компани хамтран ажиллаа” гэсэн юм.

Гэнэтийн ослын даатгал нэг жилийн хугацаатай бөгөөд сунгаа, үсэргээ, морин уралдааны үеэр болон энгийн үед сургуульд явах замдаа, амарч тоглож байхдаа бэртэж гэмтсэн тохиолдолд  нөхөн төлбөр авах боломжтой.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж