Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Монголд

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Монголд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад АН-ын дарга Н.Алтанхуягийн нэрийг дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ.

Өтгөн хөмсгөн доороос дөлгөөхөн  инээмсэглэсэн төрхтэй, шавилхан биетэй Бакула Ренбүчи багшийг танихгүй хүн нэгэн үе Монголд ховор байсан юм. Тэрбээр бурханы шавь Бэтүб хийдийн тэргүүн төдийгүй Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтан байсан юм. Энэтхэгийн Ладакад язгууртан гэр бүлд мэндэлсэн Бакула багштан бүтэн 10 жилийн турш Элчин сайдаар ажиллажээ. Бакула Ринбүчигийн 19 дэх дүр Живзун Лувсан Түвдэн Чогнор гэх уртын урт алдартай ч монголчууд Бакула багш хэмээн хүндэтгэн сүсэлдэг байв.  “Тэрээр Монголд ажиллах хугацаандаа олон хүмүүст туслан бурханы номыг дэлгэрүүлэх ажилд идэвхийлж Бурхан багшийн чандар лагшинг залах зэрэг маш олон ажил хийснийг Монголчууд үргэлж санаж явдаг бөгөөд эрт цагаасаа л зах зээл архи тамхины орон байсан өвгөнтийн хөндийн буйран дээр ерөндөг болгож Бэтүб Данжаа Чойнхорлон хийдийг байгуулсан” гэж нийтлэлч Д.Төрбат нийтлэлдээ дурджээ.

Бакула Ренбүчи багштан 2003 онд жанч халсан ч гэгээн дүр, бүтээл туурвил нь монголчуудын сэтгэлд уяатай хэвээр өнөөг хүрсэн. Эрхэм Бакула Ренбүчи багшийн хойд дүр тодорсон төдийгүй тун удахгүй арслант ширээнд нь залах хүндтэй ёслол болох тухай баярт мэдээ чих дэлслээ.

 Бакула багшийн  20 дахь дүр маргааш Монгол Улсад морилон ирэх бөгөөд долдугаар сарын 27-ны билэгт сайн өдөр ширээнд нь залахаар товлоод байгаа ажээ.  Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 11 насыг зооглож байна. Тэрбээр Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.  2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн Далай ламтан Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байна. Үүний дараа 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд хойд дүр нь  Монголд харин анх удаа залран ирэх гэж байна.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж