Италийн кино наадамд монгол кинонууд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

Италийн кино наадамд монгол кинонууд оролцож байна

АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн зургадугаар сард газрын тосны үнийн өсөлтийн улмаас нэмэгдсэн гэсэн эдийн засагчдын тооцоо гарсан гэнэ.

Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.

Наадмын 13-15 насны ангилалд өрсөлдөж байгаа “Цагаан хадаг” кино энэ сарын 20-ны өдөр гарах ажээ. Найруулагч Ж.Сэнгэдорж уригдаж, продюсер, зохиолч Т.Номуунзул, гол дүрийн залуу жүжигчин T.Жинжмаа нар мөн оролцох гэнэ.

Харин “Чингисийн хүүхдүүд” киноны хувьд энэ сарын 21-нд нээлтээ хийж, бүх насны ангилалд өрсөлдөх гэнэ. Мөн тус киноны найруулагч Д.Золбаяр, зураач Т.Гоош тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж