Зэвсэгт хүчнийхэн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчнийхэн уралдаан зарлав

Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан  “Зэвсэгт хүчин-90 жил” сэдэвт гэрэл зургийн уралдааныг нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд зарлажээ. Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчид оролцох бөгөөд Зэвсэгт хүчнийг ард иргэдэд сурталчлах, залуу гэрэл зурагчдын авъяас чадварыг нээн илрүүлж, цаашид энэ салбарт хамтран ажиллах зорилготой юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь агуулга, дүрслэл нь анхаарал татахуйц, өгүүлэмжтэй, шинэлэг санаа агуулсан байхын дээр Зэвсэгт хүчний өнөөгийн болон өнгөрсөн 10-20 жилийн өмнөх үетэй харьцуулалт хийж болохуйц байвал давуу тал гэж үзэх ажээ. Уралдаанд нэг хүн 5-аас илүүгүй гэрэл зургийг ирүүлэх ба зургийн хэмжээ нь 20 х 30 см байна. Шалгарсан бүтээлүүдийг Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярын үеэр нээгдэх гэрэл зургийн үзэсгэлэнт байрлуулах ба өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж,  түүнтэй холбогдолтой мэдээлэл сурталчилгааны материалд ашиглах юм байна. Уралдаанд шалгарсан бүтээлээс гурван бүтээл шалгаруулж 100-300 мянган төгрөгөөр шагнана. Харин тусгай байрт шалгарсан хоёр бүтээлийг тус бүр 50 мянган төгрөгийн шагнал хүлээж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж