“Исламын улс” бүлэглэлийн лидер Сирид нуугдсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.18-нд нийтлэгдсэн

“Исламын улс” бүлэглэлийн лидер Сирид нуугдсан уу?

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх байсан.

Абу Бакр аль-Багдади /Фото: Reuters/

Иракийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдадийг амьд байгаа гэж үзэж байгаа ажээ. Энэ тухай Иракийн ДХЯ-ны тагнуулын ба террорын эсрэг албаны дарга Абу Али Басри хэлснийг  Al Arabiya телевиз мэдээлэв.

Түүний хэлснээр ИУ-ын лидер амьд ба Сирийн нутагт нуугдаж байгаа ажээ. Абу Али Басри түүнийг Ракка хотоос гадна байгаа гэв. Иракийн тагнуулын ИУ-ын лидер ба түүний хүрээнийхний хөдөлгөөнийг байнга хянаж байгаа гэж захирал хэлжээ.

Долдугаар сарын 11-нд “Исламын улс” бүлэглэл нь өөрөө лидерээ алагдсан гэх мэдээллийг баталсан байв. Террористуудын лидерийг Оросын Агаар, сансрын хүчний агаарын цохилтоор  тавдугаар сарын 28-нд Сирийн Ракка хотын орчимд устгасан байх магадлалтэй гэж Оросын БХЯ мэдээлсэн.

Аль-Багдадийг устгасан мэдээлэл хэвлэлээр байнга гардаг ч нэг нь ч бүрэн батлагдаагүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж