Абу Бакр аль-Багдади /Фото: Reuters/
Иракийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэлийн лидер Абу Бакр аль-Багдадийг амьд байгаа гэж үзэж байгаа ажээ. Энэ тухай Иракийн ДХЯ-ны тагнуулын ба террорын эсрэг албаны дарга Абу Али Басри хэлснийг Al Arabiya телевиз мэдээлэв.
Түүний хэлснээр ИУ-ын лидер амьд ба Сирийн нутагт нуугдаж байгаа ажээ. Абу Али Басри түүнийг Ракка хотоос гадна байгаа гэв. Иракийн тагнуулын ИУ-ын лидер ба түүний хүрээнийхний хөдөлгөөнийг байнга хянаж байгаа гэж захирал хэлжээ.
Долдугаар сарын 11-нд “Исламын улс” бүлэглэл нь өөрөө лидерээ алагдсан гэх мэдээллийг баталсан байв. Террористуудын лидерийг Оросын Агаар, сансрын хүчний агаарын цохилтоор тавдугаар сарын 28-нд Сирийн Ракка хотын орчимд устгасан байх магадлалтэй гэж Оросын БХЯ мэдээлсэн.
Аль-Багдадийг устгасан мэдээлэл хэвлэлээр байнга гардаг ч нэг нь ч бүрэн батлагдаагүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР