УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийн

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог 15.30 цагаас хуралдуулахаар боллоо.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү мэдүүлэгт тусгаснаар 1.86 тэрбум төгрөгийн хадгаламжаараа Б.Наранхүү гишүүн УИХ-ын гишүүдийг тэргүүлжээ. Харин бусад үзүүлэлтээрээ хамгийн хамгийн байсан гишүүдийг танилцуулж байна.


2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хамгийн, хамгийн нь:

Хамгийн их орлоготой гишүүн:

  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр – 4.96 тэрбум төгрөгийн орлого олж бусдыгаа тэргүүллээ.

Хамгийн их орлоготой

  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 1.68 тэрбум төгрөгийн гэр бүлийн  орлогоороо нэгдүгээрт жагсав. 

Хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй

  • А.Сүхбат гишүүн 9.29 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай нь энэ төрөлдөө хамгийн их хөрөнгөтэйгөөр нь нэрлэгдлээ.

Хамгийн өндөр үнэтэй газартай

  • М.Билэгт гишүүн 4.21 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай нь энэ төрөлдөө хамгийн өндөр үнэлгээтэй нь болжээ.

Хамгийн их түүхийн үнэт зүйлтэй

  • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэйгээрээ А.Сүхбат толгой цохиж байна. Тэрбээр  2.2 тэрбумын үнэ бүхий үнэт зүйлстэй гэж мэдүүлжээ.

Хамгийн их хадгаламжтай

  • Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдлээрээ Б.Наранхүү гишүүн 1.86 тэрбум төгрөгтэй хэмээн энэ төрлийн магнайд бичигдэж байна.

Хамгийн их зээлтэй

  • М.Билэгт гишүүн 12.90 тэрбум төгрөгийн буюу хамгийн их авлагатай байгаа бол Д.Сумъяабазар гишүүн 1.23 тэрбум төгрөгийн зээлтэйгээрээ бусдыгаа хошуучлав.

Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй

  • Б.Наранхүү гишүүн 1.05 тэрбум төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэйгээр бусдыгаа толгой цохилоо.

Хамгийн их малтай

  • УИХ-ын дарга М.Энхболд мал аж ахуйгаараа гишүүдээ тэргүүлсэн байна. Тэрбээр энэ төрлийн хөрөнгөө 900 сая төгрөгөөр үнэлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж