Өнөөдөр 12.00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэвлэлийн бага хурал хийхээр тов зарласан. Хэвлэлийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан, харъяа агентлагуудын дарга, яамны газар, хэлтсийн дарга нар оролцон 2010 оны салбарын хэмжээний ажлын гол үр дүнгээсээ танилцуулах байсан юм. Гэвч салбарын сайдад хойшлуулшгүй ажил гарсан тул сэтгүүлчидтэй хийх уулзалтаа хойшлуулжээ. Байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлаа танилцуулах уулзалтыг ойрын хугацаанд хийнэ гэж яамныхан хэлж байна.
Д.Цэц