Хакүхо давж, Харүмафүжи уналаа

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Хакүхо давж, Харүмафүжи уналаа

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд яг одоо хэлэлцэж байна.

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо болж байна. Тус башёгийн ес дэх өдрийн барилдаан энэ цагт өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал Кагаякигээр ес дэх даваагаа авлаа. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж Урад ялагдаж, зургаан даваа, гурван унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Энэ сарын башёг их аварга Хакүхо М.Даваажаргал есөн даваатай итгэл төгс тэргүүлж эхэллээ. Түүний араас найман даваатай Аояама, долоон даваатай озэки Такаяасү, маэгашира Оношо, Чиёотайрюү, Такарафүжи нарын бөхчүүд удаалж байна.

Манай бусад бөхчүүдээс өнөөдрийн барилдаанд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Такакешогоор, Ичиножү А.Ичинноров Даиеишогоор даваагаа ахиуллаа.

Хакүхо Урагаар ес дэх даваагаа авлаа. 2017.07.17

Манай бөхчүүд /есөн өдрийн дараа/

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0 /башёг ганцаараа тэргүүлж эхэллээ/
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3 /тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдлээ/
  • Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
  • Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
  • Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-5
  • Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 4-5
  • Маэгашири-7 Таканова А.Баасандорж  1-8
  • Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-4 тус тус амжилттай явна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж