УИХ-ын гишүүн С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан арилжааны банкуудын зээлийн хүүг буулгахад хамтран ажиллах санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулгад илэрхийлээд байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн С.Жавхлан “Х.Баттулга ерөнхийлөгч минь банкны хүү дэлхийд жилийн 8 хувь Монголд 28 хувь байна. Хамтдаа өөрчлөе” гэжээ. Зөв л санаачилга.
Эрх баригч намынхан өлгөж аваад ажил хэрэг болгохын төлөө зүтгэвэл “Зээл чөлөөлнө” гэж тэнэгтдэгээс илүү амьдралтай л буух болов уу.
Улсаараа хямарч, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барьж, иргэд нь ажилгүй орлогогүй болж байхад ашигтай ажилласан ганц салбар банк л байсан. Банкны зээлийн хүү жилийнх нь 28 хувьтай эргэлдэж байхад хэн бизнес эрхлэх юм бэ.
Г.ХОРОЛ