СХД-ийн 1-р хороонд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

СХД-ийн 1-р хороонд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Америкийн дуучин, жүжигчин, шоу урлагийн томоохон төлөөлөгч Мадонна өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтынхоо үеэр “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангийн албан хаагчид бүрэн унтраалаа.

    Хэт халалт болон хүний буруутай үйлдлийн улмаас ойрын өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрт түймэр гарч байна. Түймрийн улмаас Монгол Улсын ойн санд нөхөж баршгүй хохирол учраад байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангийн албан хаагчид бүрэн унтраалаа.

    Тодруулбал 1-р хорооны нутаг дэвсгэр Дунд даваа орчимд гал гарсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 11, 26, 29 дүгээр ангийн нийт 33 албан хаагч 5 машин техниктэйгээр түргэн шуурхай ажиллаж эхний өдөр цурманд оруулан өчигдөр галыг бүрэн унтраалаа.

    Түүнчлэн манай залуусын төлөөлөл хошууч Б.Бат-Очироор ахлуулсан 12 албан хаагч Мандал тосгон Түнхэлд энэ сарын 15-наас ажиллаж байна.

    Эх сурвалж: СХД

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж