“Приус”-ын татвараас буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

“Приус”-ын татвараас буцаан олгоно

Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь Монголын жоншны экспортын 97-98, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг томоохон үйлдвэр юм.

“Приус”-ын татвараас 1 тэрбум төгрөг буцаан олгоно

Эдийн засгийн хямралаас үүдэж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол улс хамрагдсан. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг эрх баригчид гаргасан юм. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинаас онцгой албан татвар авахаар болсон. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч ченжүүд болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хураан авсан татвараа буцаан олгоод, хоёр сарын хугацаагаар хойшлуулсан юм.

Ингээд Онцгой албан татварын тухай хууль буюу гаалиар орж ирж байгаа “приус” автомашинаас татвар авах ажил долдугаар сарын 1-нээс эхлээд байна.

Төр, засаг гаргасан шийдвэрээсээ эргэж буцах хооронд нийт 670 автомашин гаалиар орж ирсэн байдаг. Энэ нь нийт 1 тэрбум 185 сая төгрөг болсон байна. Төлсөн татвараа буцаан авахын тулд эхлээд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэрхүү бичиг баримтыг нягталж шалгаад, Сангийн яам руу шилжүүлэх юм.

Нийт 670 автомашины татвар буцаан олгохоос 418-ыг олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт Гаалийн ерөнхий газарт ирсэн тул удахгүй олгох аж.

Ингээд тооцохоор 204 автомашины татварыг буцаан олгох ажил үлджээ.

ХОС ТЭЖЭЭЛТ АВТОМАШИН, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ АВТОМАШИН, ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНААС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

(Төгрөгөөр)

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)

 

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1500 ба түүнээс доош

750.000

1.600.000

3.350.000

10.000.000

1501-2500

2.300.000

3.200.000

5.000.000

11.700.000

2501-3500

3.050.000

4.000.000

6.700.000

13.350.000

3501-4500

6.850.750

8.000.000

10.850.000

17.500.000

4501 ба түүнээс дээш

14.210.000

27.200.000

39.150.000

65.975.000

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж