Бизнес форумд оролцох хүмүүсийг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Бизнес форумд оролцох хүмүүсийг бүртгэж байна

Энэ оны гуравдугаар сарын 14,15-нд Чех улсын нийслэл Прага хотноо “Монгол Чехийн бизнес форум” болох гэж байна. Монгол, Чехийн Засгийн газар хоорондын гуравдугаар хуралдаантай давхцан зохиогдох эл бизнес форумыг хоёр улсын худалдааны танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газрууд хамтран зохион байгуулах юм. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Чехийн бизнесменүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс туршлага судлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зорилготой форумд оролцохыг хүсэгчдийг бүртгэж эхэлжээ. Бизнес уулзалтад уул уурхай, банк санхүү, барилга, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд бүхий л салбарынхан оролцох боломжтой ажээ. Бүртгэл хоёрдугаар сарын 20-ныг дуустал Гадаадын хөрөнгө оруулалтын газарт явагдах юм байна.

Д.Цээнэ

 
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж