Дэлхийн хамгийн залхуу орон

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн залхуу орон

Холливудын жүжигчин Камерон Диаз гуалиг сайхан бие галбираа хэрхэн хадгалж, эрүүл амьдрах тухай ном гаргахаар ажиллаж эхэлжээ.

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд “Argus” фитнесс-аппликейшнийг ашигладаг дэлхийн 700 гаруй мянган хэрэглэгчдийг судалж, улмаар улс орнуудыг хамгийн идэвхтэй болон залхуу гэдэг ангиллаар эрэмбэлжээ. Тэд “Argus” фитнесс-аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн алхалтыг тоолсон байна. Улмаар эрдэмтэд энэхүү аппликейшнийг ашиглаж буй хүн өдөрт дунджаар 4.9 мянган алхам алхдаг гэсэн дүгнэлтэд хүрэв. 

Судалгаагаар хятадууд тэргүүн байр эзэллээ. Тэд өдөрт дунджаар 6.1 мянган алхам алхдаг бол Хонконг, Япон, Өмнөд Солонгос, Швед, Испани, Чех зэрэг улс удаах байрыг эзэлсэн юм.  

ОХУ чансааны 14-т бичигдэв. Тэд өдөрт дунджаар 5.9 мянган алхам алхдаг гэнэ. Харин чансааны хамгийн муу үзүүлэлтийг Индонез улс биелүүлжээ. Тус улсад Argus аппликейшнийг ашигладаг иргэд өдөрт дунджаар 3.5 мянган алхам алхдаг юм байна.

Гэхдээ эрдэмтэд дундаж үзүүлэлт хэлбэлзэж болохыг үгүйсгэхгүй байна. Үүнийгээ тэд иргэдийн амьдралын хэв маягтай холбон тайлбарласан аж. Иймээс эрдэмтэд хамгийн хөдөлгөөнтэй болон залхуу хүмүүсийн хоорондох ялгааг харуулах шалгуур нэмэв. Энэ шалгуураар Саудын Араб, Египет, АНУ, Канад, Австрали зэрэг улсын иргэдийн дунд амьдралын идэвхтэй болон идэвхгүй хэв маягийн асар их ялгаа гарчээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж