Катарын эсрэг бойкот зохион байгуулалттай хэмээн Washington Post мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.17-нд нийтлэгдсэн

Катарын эсрэг бойкот зохион байгуулалттай хэмээн Washington Post мэдээлэв

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Катарын эсрэг бойкот зохион байгуулалттай хэмээн Washington Post мэдээлэв

    Арабын улс орнууд Катарын эсрэг дипломат бойкот зарласан Арабын Нэгдсэн Эмират улсын зохион байгуулалттай хийсэн үйлдэл хэмээн Washington Post сонин өчигдрийн /2017.07.16/ дугаартаа нийтэлжээ. Уг сонин энэхүү мэдээллээ АНУ-ын тагнуулын албаны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас авсан гэжээ.

    Сонинд бичсэнээр Арабын Нэгдсэн Эмират энэ төлөвлөгөөгөө өнгөрсөн тавдугаар сарын 23-нд хэлэлцжээ. Харин маргааш өдөр нь Катарын төрийн мэдлийн мэдээллийн QNA агегтлагийн цахим сайтыг эвдэн орж, Катарын Эмир Тамим бен Хамад Аль Тани хэлсэн үгнээс эш татсан нэгэн нийтлэлийг тавьжээ. Энэ нийтлэлд Катарын Эмир Иран болон “Хезболлах” болон “ХАМАС” бүлэглэүүдийг дэмждэг, мөн Израильтай дотно харилцаатай хэмээн хэлсэн гэж бичсэн байсан бөгөөд энэ мэдээлэл мөн тус агентлагийн албан ёсны twitter хуудсанд бас тавигджээ.

    QNA агентлаг уг мэдээллийг даруй устгаж, цахим сайтаа хакердуулсан хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Египет зэрэг улс орнууд энэ мэдээллэлд үндэслэн Катараас дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдэж, улмаар дипломат дарамт шахалтаа үргэлжлүүлсээр байгаа юм. Дипломат харилцаанаас гадна Катартай агаарын болон усан замын харилцаагаа ч хөрш орнууд нь таслаад байгаа юм.

    Харин Вашингтон дахь Арабын Нэгдсэн Эмиратын ЭСЯ Washington Post сонины мэдээллийг “худал” гээд Катарын мэдээллийн агентлагийн цахим хуудас хакердуулсан хэрэгт огт холбогдолгүй хэмээн мэдэгджээ.

    А.ТУЛГА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж